Аяллын Онцлог & 5 Тулгуур Багц
3 улсын 5+ хотын эрүүлжих сургалт, өвлийн чөлөөт амралт, гэр бүлийн групп аялалдаа Болд багш гарна (2026.12.18 – 2027.01.18 хооронд). Маш боломжийн зардлаар гэр бүлийнхээ насан туршийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээд мартагдахгүй дурсамж бүтээн аялцгаая!
-
Үндсэн сургалт 2 хоногт 1 удаа (1 өдөр сургалт, 1 өдөр чөлөөт өдөр): BOLD Masterclass (биомаркер, биеийн бүтэц, ДНХ/РНХ, бодисын солилцоо, шим тэжээл, зөв хүнсний сонголт)-ийн онол ба практик хосолсон сургалт 2 хоногт 1 удаа явагдаж, аялагчдад амрах, зугаалах хангалттай чөлөөт цаг олгоно.
-
Гэр бүл, хүүхдэд зориулсан чөлөөт өдрүүдийн баялаг сонголт: Чөлөөт өдрүүдэд хийж болох сонирхолтой хөтөлбөрүүдийг (далайн аялал, дарвуулт завь, усан парк, эко ферм, зах худалдаа) Болд багш аялагчдын хүсэлтээр бэлдэж өгөх бөгөөд хүсвэл биечлэн хамт зохион байгуулж явна.
-
Олон улсын зэрэгтэй Иогийн багш хамт явна: Өглөө бүрийн алжаал тайлах зөөлөн иог, зөв амьсгал, стресс тайлах бие бялдрын дадлыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд мэргэжлийн түвшинд заана.
-
Агаар, газар, усан тээврийн ухаалаг арбитраж: Нислэг (агаар), өндөр хурдны ба унтлагын галт тэрэг (газар), далайн паром (ус) бүхий бүх төрлийн тээврийг үнэ зардлаар нь нарийвчлан судалсан тул гэр бүлийн төсөвт хамгийн хэмнэлттэй хувилбараар төлөвлөх боломжтой.
-
Гэр бүлийн тусгай дүрэм: Нэг гэр бүл буюу 2 том хүний 1 нь заавал сургалт авна. 18 хүртэлх насны хүүхдүүд үндсэн сургалт авах албагүй (хүүхдийн иог, хөгжлийн хөтөлбөрт хамрагдана).
Тайлан & 1-on-1 Көүч зөвлөгөө
Лабораторийн шинжилгээний датагаа уншиж суран, гэр бүл тус бүрт зориулсан 2 цагийн ганцаарчилсан көүчингээр насан туршийн эрүүлжих төлөвлөгөөгөө гардан авна.
Хүүхдийн Усанд Сэлэлтийн Хичээл
2–11 насны хүүхдүүд мэргэжлийн сэлэлтийн багшийн удирдлага дор вилланы хувийн бассейнд айдасгүй, зөв амьсгал болон техниктэй сэлж сурна.
Ваннинг Хувийн Бассейнтай Вилла
Хайнань арлын хамгийн цэнгэг агаар, тайван эрэг бүхий Ваннинг хотод хувийн бассейнтай люкс виллад 6 шөнө, Саньягийн 5★ буудалд 1 шөнө тухлана.
Хувийн Тооцоолуур & Багцын Сонголт
3 Улсын 5+ Хотын Сонголт & 2 Хоногт 1 Удаагийн Сургалт
✈️ Боломжит Чиглэлүүд (Аялагчийн саналаар хослуулан өөрчлөх боломжтой)
Бүх чиглэлийг 25°C–30°C+ дулаан далайн эрэг, эрүүл цэвэр хүнс, гэр бүл хүүхдийн аюулгүй байдал, агаар-газар-усан тээврийн зардлын хэмнэлттэй уялдуулан судалсан:
⏰ 2 Хоногт 1 Удаагийн Сургалт ба Чөлөөт Өдрүүдийн Зохион Байгуулалт
Сургалтын өдөр: Өглөө Иогийн хичээл ➔ Өдрийн цагаар BOLD Masterclass (онол, биомаркер, практик хоол бэлтгэл) ➔ Орой ганцаарчилсан 1-on-1 зөвлөгөө.
Чөлөөт өдөр: Бүрэн чөлөөт амралт, далайн эрэг, усан парк, шоппинг эсвэл Болд багшийн бэлдсэн тусгай маршрутаар хамт аялах хөтөлбөр.
Өвлийн 3 Улс 5+ Хотын Хөтөлбөрийн Брошюр
ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙН АЛБАН ЁСНЫ БРОШЮР ТУН УДАХГҮЙ ОРНО
2026.12.18 – 2027.01.18 хооронд зохион байгуулагдах 3 улсын 5+ хотын өвлийн эрүүлжих аяллын шинэчилсэн нарийвчилсан маршрут, хуваарийн албан ёсны брошюр тун удахгүй нийтлэгдэнэ. Та урьдчилсан хөтөлбөр болон үнийн мэдээллийг Болд багштай шууд холбогдон аваарай.
Гэр Бүлийнхээ Эрүүл Мэндэд Хамгийн Үнэ Цэнтэй Хөрөнгө Оруулалтыг Хийгээрэй
Вилланы өрөөний тоо хязгаартай (ээлж тус бүрт ердөө 15 суудал) тул та эрт бүртгүүлж Early Bird онцгой хөнгөлөлтөө баталгаажуулна уу.